Image1\

Монгольская страница

“Eduru” компани нь гадаад оюутнуудад ОХУын Их дээд сургуулиудад элсэхэд нь туслах, боловсрол эзэмшүүлэх зорилгоор байгуулагдсан. ОХУ-д боловсрол эзэмших нь онолын болон мэргэжлийн чадвар эзэмшүүлэхээс гадна орос хэл орос ахуй соёл судлах боломжийг олгодог. ОХУын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн залуу мэргэжилтэнүүд дэлхийн бүх улс орнуудад өндөр үнэлэгддэг. Та бүхнийг ОХУын Москва Санкт-Петербург хотуудыг оролцуулан томоохон хотуудын их дээд сургуулиуд хүлээж байна. 
 
Бидний зорилго:
  • ОХУын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх болон суралцахад гадаад оюутнуудыг элсүүлэх
  • ОХУын боловсролын онцлог боломжуудыг гадаад оюутнууд элсэгчидэд мэдээлэх
  • ОХУын дээд боловсролын чиг хандлага хэтийн төлөв талаар мэдээлэл өгөх
Бид дараах чиглэлүүдээр та бүхэнд туслах боломжтой. Үүнд:
  • ОХУын их дээд сургуульд элсэх, тэдгээрт үргэлжлүүлэн суралцах 
  • Таны суралцах хүсэлтэй сургууль болон мэргэжлийн чиглэл сонгох
  • ОХУын их дээд сургуульд элсэхэд шаардлагатай бичиг баримт цуглуулах, ОХУын визэнд шаардлагатай бичиг баримтууд, ОХУд оршин суух бүртгэл хийлгэх, 
  • Элссэн оюутнуудыг хүлээж авах амьдрах орчин, оюутны хотхон, их дээд сургуультай танилцуулах
  • Оюутны байранд байрлуулах хэрэгтэй мэдээлэлээр хангах
  • Их дээд сургуульд элсэх, оюутны байранд орох, ОХУд ирэх үед тохиолдож болох бэрхшээлүүдийг шийдэхэд туслалцаа үзүүлэх
  • Шинэ орчинд дасан зохицоход туслах
Биднээр дамжуулан та бүхний элсэх боломжтой их ээд сургуулиуд   
  1. Оросын ард түмний найрамдалын их сургууль (РУДН)
  2. Москвагийн нисэх хүчний дээд сургууль (МАИ)
  3. Уралын улсын эдийн засгийн их сургууль (УРГЭУ)
  4. М.Ф.Решетневын нэрэмжит Сибирийн улсын сансар судлалын их сургууль (СибГАУ)
  5. Волгоградын техникийн улсын их сургууль
  6. Ульяновскийн улсын их сургууль
  7. Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн улсын техникийн их сургууль
  8. Ульяновскийн иргэний агаарын дээд сургууль
  9. Оренбургийн Менеджментийн дээд сургууль
  10. Белгоградын  их сургууль
  11. Пензенийн их сургууль
  12. Мичуриний хөдөө аж ахуйн их сургууль
  13. Рязаны академч И.П.Павлова-н нэрэмжит анагаах ухааны их сургууль 
  14. М.К. Аммосова-н нэрэмжит баруун хойд холбооны их сургууль
  15. Н.И. Пирогова-н нэрэмжит Анагаах ухааны эрдэм шинжилгээний үндэсний их сургууль 
ЭдьюРу компаний гадаад оюутнуудад үзүүлж буй үйлчилгээний товч жагсаалт:
  • ОХУ-ын боловсролын систем болон их дээд сургуулийн оюутан элсүүлэх нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх. ОХУ-ын их дээд сургуульд суралцахыг сонирхогчдод зориулж: элсэлтийн журам, оюутны дотуур байранд амьдрах,эрүүл мэндийн даатгал,оюутны сурлагын виз,урилга авах болон ОХУ-н гадаад иргэдийн бүртгэлд хамрагдах дүрэм, журамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх;
  • ОХУ-д сурахаар ирж буй шинэ оюутнуудыг Москва, Санктпетербург хотуудын олон улсын онгоцны болон галттэрэгний буудлуудаас тосч авах ба сургууль руу нь хүргэж өгөх, мөн өөр хотод сурахаар бол орон нутгийн онгоцны болон галт тэрэгний буудлуудаас гаргаж өгч тосч авах,
  • Гадаад оюутнуудын ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхэд  шаардагдах бичиг баримт бүрдүүлэх,
  • Гадаад иргэдийн анхан шатны бүртгэлд хамрагдуулах,
  • Олон удаагийн визэнд шаардагдах бичиг баримтуудыг цуглуулан өгөх
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдуулах,
  • ОХУ-ын их дээд сургуульд бакалавр, магистр,аспирант, докторын зэрэг болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсүүлэх.
  • Дотуур байранд орох бичиг баримт бүрдүүлэлт болон өөр бусад талаар нь туслах,
  • Орчуулагын Үйлчилгээ үзүүлэх
  • Оюутнуудад урьдаас тааж төлөвлөөгүй бэрхшээл гарахад туслах,
  • Их дээд сургууль хооронд шилжүүлэх, мөн оюутны өөрийнх нь хүсэлтээр мэргэжилээ солиулах бололцоогоор хангах.
Бүх сонирхсон мэдээллээ www.eduinrussia.com сайтаар хандаж сонирхоно уу
Утас: +74995019910, 8-926-376-10-89
Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
хаяг: Москва хот, Миклухо-маклая гудамж, 6, 
шуудангийн индекс 117198